Бага ангийн багшийн 4

СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААН СЭТГЭЛ СУДЛАЛЫН

УЛСЫН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР

2012 оны 10 дүгээр сар 19

Бага боловсролын багш бэлтгэх сургалтын үндсэн элемент болох "Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй, Сэтгэл судлал”, "Бага боловсролын сурган хүмүүжүүлэх зүй" хичээлүүдээр авах улсын шалгалт нь 2 үндсэн хэсэгтэй байх болно.

Үүнд:

  1. Сэтгэл судлал, хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй, бага боловсролын сурган хүмүүжүүлэх зүйн хичээлүүдээр оюутны мэдлэгийг амаар шалгаж үнэлнэ.

  2. Шалгагдагч оюутан нь Сэтгэл судлал, хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй, бага боловсролын сурган хүмүүжүүлэх зүйн онолын мэдлэгээ ашиглан амьдрал, практик дээрх аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх чадвар, дадал эзэмшсэн байна. /Сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын бодлого, кейс бодох/

А. БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЗҮЙН ХИЧЭЭЛЭЭР

ОЮУТНЫ МЭДЛЭГ ШАЛГАХ ТУХАЙ

Сурган хүмүүжүүлэх ухааны асуулгыг шинээр багш болж байгаа хүмүүсийн наад захын мэдлэг, хандлагыг илрүүлж, үнэлэх хэмжээнд сонгон авсан болно. Асуултанд хариулахдаа уг асуудлын хүрээнд оновчтойг нь сонгон хариулах ёстой.

Оновчтой гэдэг нь тухайн СХЗ-н асуултанд хариулахдаа яг тухайн асуудлаа л бүрэн дүүрэн, оновчтой, тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлэх явдал юм.

Тестийг авахдаа оюутан бүрт хариулт өгөх даалгавруудын дугаар бүхий хуудас өгч, сонгосон хариултуудын үсгүүдийг тэмдэглүүлж аван түлхүүртэй харьцуулж зөв хариултын онооны нийлбэрийг гаргаж хувилна.

Бага боловсролын сурган хүмүүжүүлэх зүй хичээлээрулсын

шалгалтыг бэлтгэх асуулт

Сэдэв 1. Бага насны хүүхдийн хөгжил төлөвшил

Хүүхэд гэж хэн бэ?, хүүхэд насны онцлог нь юу вэ?, хүүхэд ямар ямар эрхтэй байдаг вэ?, голлох үйл ажиллагаа гэж юу вэ?, хүүхдийг иргэн-бие хүн болгон төлөвшүүлэх ажлын мөн чанар, эцсийн зорилго нь юу вэ?, хүүхдийн хөгжил төлөвшлийн ямар үндсэн чиглэлүүд байх вэ?

Сэдэв 2. Бага насны хүүхдийн сурч танин мэдэх үйл ажиллагаа

Хүүхдийн сурах үйл ажиллагааны мөн чанар, бүтэцтэй, хэлбэрүүд, сурах сэдэц гэж юу вэ?, сурах арга барил гэж юу вэ?, Үүнд юу юу орох вэ?, Сурах тусгай арга барил гэж юу вэ?, Түүнд яаж сургах вэ?, Сурагчдын сурч танин мэдэх үйл ажиллагааг зохион байгуулах ямар ямар аргууд байх вэ?

Сэдэв 3. Бага насны хүүхдийн нийгэмших үйл ажиллагаа

Хүүхдийн нийгэмшил гэж юу вэ?, Нийгэмшилд сургууль, багш нар ямар нөлөөтэй вэ?, хүний нийгэмших үйл явц ямар ямар үе шаттай вэ? Тэдгээрийн онцлог юу вэ?

Сэдэв 4. Багш ба хүүхэд

Багш гэж хэн бэ?, Багш-бие хүний үндсэн шинжүүд нь юу вэ?, Багшлах үйл ажиллагаа нь ямар ямар чадвар шаардах вэ?, мэргэжлийн онцлог, багш-бие хүн төлөвших үйл явц, багш хүн ямар эрх үүрэгтэй вэ?, багшийн нэр төр, нинжин сэтгэл шударга ёс гэж юу вэ?

Сэдэв 5. Багшийн сурган хүмүүжүүлэх эв дүй, ур чадвар

Сурган хүмүүжүүлэх эв дүй гэж юу вэ?, Сурган хүмүүжүүлэх ур чадвартай ямар холбоотой вэ ялгаа нь юу вэ?, Сурган хүмүүжүүлэх техник гэж юу вэ?, Ямар ямар техник байдаг вэ?, Эдгээрийн мөн чанар юу вэ?, Сурган хүмүүжүүлэх ур чадварт юу юу багтах вэ?, Сурган хүмүүжүүлэх ёс суртахуун, Ёс зүйн ямар категориуд байдаг, Багшийн сурган хүмүүжүүлэх харилцаа хэдэн янз байдаг, юуг мөрдлөг болговол зохих вэ?

Сэдэв 6. Багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа

Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны зорилго, түүнийг яаж хэрэгжүүлэх, онцлог, түүний бүтээлч шинж юунд орох, сурган хүмүүжүүлэх зарчмуудын онцлог, ач холбогдол нь юу вэ?, багшийн ажилд гарч болох алдаа дутагдал, түүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?, СХҮЯ гэж юу вэ? ямар бүтэц, мөн чанар шинжтэй, ямар ямар зүй тогтлууд хэрэгжиж байдаг вэ?

Сэдэв 7. Сурган хүмүүжүүлэх арга ба хэрэглүүр

Сурган хүмүүжүүлэх хэрэглүүр, сурган хүмүүжүүлэх хэрэгсэл, сурган хүмүүжүүлэх хэрэглэгдэхүүн, сургалтын тоног төхөөрөмж гэх мэт ухагдахуунуудын ялгаа, ямар ямар үзүүлэн таниулах зүйлс байдаг вэ? тэдгээрийг яаж хэрэглэх, ямар ямар шаардлага тавигдах вэ?, сурган хүмүүжүүлэх арга гэж юу вэ?, Түүний бүтцэд юу юу орох, сурган хүмүүжүүлэх аргыг яаж сонгох вэ?

Сэдэв 8. Анги удирдсан багш анги бүлэгтэй ажиллах нь

Анги удирдсан багшийн үндсэн үүрэг юу вэ?, ангийн ажлын төлөвлөгөө ямар бүтэцтэй байх вэ?, анги хамт олныг яаж төлөвшүүлэх вэ?, ямар үе шатыг дамжин төлөвших вэ?, Сурагчдын эцэг эхчүүдийн дунд ямар ямар ажил явуулах вэ?, Ангийн сурагчдын эцэг эхийн хурлыг яаж зохион байгуулах вэ?, Эцэг эхтэй хамтран ажиллахдаа ямар зарчим баримталж, Ямар зөвлөгөө өгөх вэ?

Сэдэв 9. Багш өөрийгөө хөгжүүлэх хөдөлмөрөө зохион байгуулах

Багш хүн яагаад өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байдаг вэ?, Ямар ямар арга замууд байж болох вэ?, Багшийг хөгжүүлэхэд ЗАН ямар үүрэгтэй вэ?, Багшийн хөдөлмөр зохион байгуулалтад ямар зарчмуудыг баримтлах вэ?, Багшийн сургалт-хүмүүжлийн ажлын ямар ямар төлөвлөгөө байх вэ?, Тэдгээрийн онцлог юу вэ?, Ээлжит хичээлийн төлөвлөлтөд юу юу орох вэ?

Сэдэв 10. Сурган хүмүүжүүлэх судалгааны арга

Судалгаа шинжилгээний аргын онцлог нь юу вэ?, Сурган хүмүүжүүлэх судалгааны ажлын онцлог, зорилго юу вэ?, Ажиглах аргын онцлог юу вэ?, Яаж хэрэгжүүлэх вэ?, Баримт бичиг, бүтээлийг яаж судлах вэ?, Ярилцлага авах аргын онцлог юу вэ?, яаж гүйцэтгэх вэ?, Асуулгын аргын онцлог юу вэ?, яаж гүйцэтгэх вэ?, Сурган хүмүүжүүлэх туршилтын онцлог юу вэ?, ямар ямар туршилтууд байдаг вэ?

Сэдэв 11. Хичээлийн тухай ойлголт

Хичээл гэж юу вэ?, Үндсэн үүрэг зориулалт нь юу вэ?, Орчин үеийн хичээлийн гол онцлог, хичээлд тавигдах дидактик шаардлагуудад ямар ямар төрлийн хичээл байдаг, хичээл ямар бүтэцтэй, холимог ба нэгдмэл хичээлийн ялгаа, Багш хичээлийн бэлтгэлийг яаж хийдэг вэ?, Ямар үе шаттай байдаг вэ?, Хичээлийн конспект гэж юу вэ?, түүнд юу юу орох вэ?, Хичээлийн төлөвлөгөө гэж юу вэ?, Конспектээс ямар ялгаатай вэ?, Хичээл дээр сурагчдын үйл ажиллагааг яаж зохион байгуулж болох вэ?, Ямар арга хэлбэрүүд байх вэ?, Сонгон суралцах хичээл гэж юу вэ?, онцлог нь юу вэ?, Хичээлд дүн шинжилгээ яаж хийдэг вэ?, ямар ямар чиглэлээр хийж болох вэ?, Хичээлээс гадуурх ажил ямар ямар төрөл зүйлтэй байж болох вэ?, Гэрийн даалгаврын зорилго юу вэ?, Ямар бүтэцтэй байх вэ?

Сэдэв 12. Орчин үеийн дэвшилтэт чиг хандлага

Хөгжүүлэх сургалт гэж юу вэ?, ямар онцлогтой вэ?, Асуудал шийдвэрлэх сургалтын гол онцлог, бүтэц, асуудлын тохироог бүрдүүлэх ямар арга барилууд байх вэ?, Асуудал дэвшүүлэн тайлбарлах аргын онцог нь юу вэ?, Ямар ач холбогдолтой вэ?, Программчилсан сургалт гэж юу вэ?, Ямар онцлогтой вэ?, Гүнзгийрүүлсэн сургалт гэж юу вэ?, ямар онцлогтой вэ?, Төрөлжүүлсэн сургалт гэж юу вэ?, ямар онцлогтой вэ?

Сэдэв 13. Боловсролын стандарт агуулга

Боловсролын стандарт гэж юу вэ?, Ямар онцлог , ач холбогдолтой вэ?, Боловсролын стандартын үүрэг, боловсролын агуулга ямар ямар элементийг өөртөө агуулдаг, “Сургалтын агуулга”, “Боловсролын агуулга”, “Хичээлийн агуулга” гэсэн ухагдахуунуудын мөн чанар, ялгаа, сургалтын агуулгад юу юу орох вэ?, Сургалтын агуулгыг тодорхойлох ямар ямар баримт бичгүүд байх вэ?, Тэдгээрийн холбоо, ач холбогдол юу вэ?, Сургалтын төлөвлөгөө, бүтэц, хичээлийн хөтөлбөр бүтэц, сурах бичиг гэж юу вэ?, Сурах бичгийг сургалтанд яаж ашиглах вэ? 

Сэдэв 15. Сургууль, түүний үйл ажиллагаа

Сургуулийн нийгмийн үүрэг нь юу вэ?, Ямар үйл ажиллагаа явуулах вэ?, Орчин үеийн сургуулийн онцлог, сургуулийн үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур, сургуулийн захиргааны удирдлага, хамт олны удирдлага, сургуулийн арга зүйн удирдлага гэж юу вэ?, Сургуулийн хөгжлийг яаж төлөвлөх вэ?, Сургуулийн ажлын төлөвлөгөө ямар бүтэцтэй байх вэ?

Сэдэв 16. Сургуулийн ажлын арга зүйн тогтолцоо

Сургуулийн арга зүйн ажлын тогтолцоо, арга зүйн ажилд ямар ямар ажлууд багтах вэ?, ЗАН-ийн ажлыг ямар ямар чиглэлээр төлөвлөх вэ?, багшийн өөрийгөө хөгжүүлэх ажил, ямар зорилготой байх вэ?, Багшийн өөрийгөө хөгжүүлэх ажил нь түүний өдөр тутмын ажилтай ямар холбоотой байх вэ?, Заах аргын нэгдэл гэж юу вэ?, Ямар үүрэгтэй вэ?, ЗАН-ийг ажлын төлөвлөгөөнд юу юу төлөвлөгдөх вэ?

АШИГЛАХ НОМ ЗҮЙ

1. Айсмонтас Б.Б., “Сургалтын онол, бүдүүвч, сорил” УБ., 2003

2. Батхуяг С., “Амжилттай суралцахуй” УБ., 2001

3. Батхуяг С., “Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс” УБ., 2001

4. Болд Г., “Хичээл-сэдэл, харилцаа, туслалцаа” УБ., 2000

5. Бор Б., Нямаа Б., “Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” УБ., 1997

6. “Боловсрол судлалын ерөнхий үндэс” Ред. Батхуяг С., нар УБ., 1999

7. “Боловсрол судлал” сэтгүүл 2004, 2005, 2006, 2007 оны бүх дугаар

8. “Боловсролын тухай багц хууль” УБ., 2002

9. “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зөвлөмж I-IV” МННХ. 2000

10. Ванчигсүрэн Д., “Шавь төвтэй сургалтын онол арга зүй” УБ., 1996

11. Даваа Ж., “Боловсрол судлал” УБ., 2002

12. “Идэвхитэй сургалтын зуун нэгэн арга” цуврал

13. Исмиал Боз “Анги удирдах урлаг” УБ., 2006

14. Ичинхорлоо Ш., Цэнд С., “Сурган хүмүүжүүлэх зүйн ерөнхий үндэс” Ред. Нэргүй С., УБ., 1999

15. Ичинхорлоо Ш., “Сурган хүмүүжүүлэх судалгааны ажлын үндэс” УБ., 2000

16.Нэргүй С., “Багш нараас сурагчидтай харилцах эв дүй”, “Сурагчдын ёс суртахууны хүмүүжил” Ред. Ц.Няндаг. УБ., 1976

17. “Сургалтын арга зүй” Илтгэл, сургалтын материал, УБ., 2000

18. “Сургуулийн удирдах ажилтны гарын авлага” Ред. С.Батхуяг УБ., 1998

19. “Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс” Ред. С.Батхуяг нар УБ., 1998

20. Түмэндэлгэр Ч., “Сурган хүмүүжүүлэх эв дүй” УБ., 1988

 Улсын шалгалтын асуулт бэлтгэсэн багш  М.Баярсайхан

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)