Багш мэргэжил 4 анги

СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААН СЭТГЭЛ СУДЛАЛЫН УЛСЫН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР

2012.10.10

 Багш бэлтгэх сургалтын үндсэн элемент болох "Сэтгэл судлал”, "Сурган хүмүүжүүлэх зүй" хичээлүүдээр авах улсын шалгалт нь 2 үндсэн хэсэгтэй байх болно.

Үүнд:

  1. Сэтгэл судлал, Сурган хүмүүжүүлэх зүйн хичээлүүдээр оюутны мэдлэгийг амаар шалгаж үнэлнэ.
  2. Шалгагдагч оюутан нь Сэтгэл судлал, СХУ-ны онолын мэдлэгээ ашиглан амьдрал, практик дээрх аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх чадвар, дадал эзэмшсэн байна. /Сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын бодлого, кейс бодох/

А. СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛЭЭР ОЮУТНЫ

МЭДЛЭГ ШАЛГАХ ТУХАЙ

  1. Энэ хичээлийн жилд улсын шалгалт өгөх оюутнуудын мэдлэгийн түвшинг тогтоох сэтгэл судлалын тестийн асуулгыг тухайн үедээ хэрэгжүүлж байсан хуучин хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн болно.
  2. Сэтгэл судлалын бодлого, кейс бодох

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛЭЭР УЛСЫН

ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ АСУУЛТ

Сэдэв 1. Ерөнхий сэтгэл судлалын шинжлэх ухааны ерөнхий асуудал

  1. Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжил, онол урсгал чиглэлүүд, психоанализ, бихевиоризм, гештальтизм, гумманнизм, структурализм функционализм гэх мэт.
  2. Сэтгэл судлалын шинжлэх ухааны судлах зүйл, зорилго, зорилт, ач холбогдол, салбар шинжлэх ухаанууд /Ерөнхий сэтгэл судлал, нас зүй, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал, харилцааны сэтгэл судлал, сэтгэц онош зүй, нийгмийн сэтгэл судлал/
  3. Сэтгэц ухамсрын физиологи үндэс ба Дээд мэдрэлийн үйл ажиллагааны /Төв мэдрэлийн тогтолцоо/ бүтэц зохион байгуулалт үүрэг

Сэдэв 2. Сэтгэл судлалын судалгааны аргууд:

  1. Сэтгэл судлалын судалгааны аргууд: Ажиглалт, туршилт, анкет (харилцан яриа) Хүүхдийн бүтээлд дүн шинжилгээ хийх арга, тестийн аргын тухай гэх мэт.
  2. Сэтгэл зүйн судалгааны ажлын төрөл, үе шатууд, тавигдах шаардлага

Сэдэв 3. Сэрэл ба хүртэхүй

  1. Сэрэл ба хүртэхүйн тухай ойлголт
  2. Сэрэл ба хүртэхүйн физиологи үндэс төрөл анги
  3. Сэрэл ба хүртэхүйг судлах арга зүй

Сэдэв 4. Анхаарал ба ой тогтоолт

  1. Анхаарал ба ой тогтоолтын тухай ойлголт
  2. Анхаарал ба ой тогтоолтын төрөл анги шинжүүд
  3. Анхаарал ба ой тогтоолтын судлах арга зүй

Сэдэв 5. Төсөөлөл ба зохион бодохуй

  1. Төсөөлөл ба зохион бодохуй тухай ойлголт
  2. Төсөөлөл ба зохион бодохуйн төрөл анги
  3. Төсөөлөл ба зохион бодохуйг судлах арга зүй

Сэдэв 6. Сэтгэхүй ба хэл яриа

  1. Сэтгэхүй ба хэл ярианы тухай ойлголт
  2. Сэтгэхүй ба хэл ярианы төрөл анги, сэтгэхүйн үйлдэл шинж чанар, онолууд
  3. Сэтгэхүй ба хэл яриаг судлах арга зүй

Сэдэв 7. Оюун ухаан

  1. Оюун ухаан ба түүний мөн чанар
  2. Оюун ухааныг тайлбарласан онол үзэл баримтлалууд
  3. Оюун ухаан түүнийг судлах арга зүй

Сэдэв 8. Сэтгэлийн хөдөлгөөн ба зориг

  1. Сэтгэлийн хөдөлгөөн ба зоригийн тухай ойлголт
  2. Сэтгэлийн хөдөлгөөн ба зоригийн төрөл анги, сэтгэлийн хөдөлгөөний гадаад илрэл
  3. Сэтгэлийн хөдөлгөөн ба зоригийг судлах арга зүй

Сэдэв 9. Темперамент ба зан төлөв

  1. Темперамент ба зан төлөвийн мөн чанар
  2. Темперамент ба зан төлөвийн төрөл анги
  3. Темперамент ба зан төлөвийг тайлбарласан онол, үзэл баримтлал
  4. Темперамент ба зан төлөвийг судлах арга зүй

Сэдэв 10. Авъяас билэг

  1. Авъяас билэг түүний мөн чанар
  2. Авъяас билгийн ангилал тэдгээрийн мөн чанар
  3. Авъяас билэг түүнийг судлах арга зүй

Сэдэв 11. Бие хүний хөгжлийн талаарх онол

  1. Эльконин
  2. Эрик Эриксон
  3. Зигмунд Фрейд
  4. Альфред Адлер
  5. Карен Хорни
  6. Эрик Фромм
  7. Карл Густов Юнг

Сэдэв 12. Харилцаа

  1. Харилцаа түүний мөн чанар, түүнийг үүрэг
  2. Харилцааны хэрэгслэл, үгэн ба үгэн биш харилцаа
  3. Харилцааны бүтэц, талууд
  4. Харилцааг судлах арга зүй

Сэдэв 13. Бүлэг хамт олон

  1. Бүлгийн тухай ойлголт, бүлгийн ангилал. Албан ёсны ба албан ёсны биш бүлгүүд /ЕБДС-ийн жишээн дээр тайлбарлах/
  2. Бүлгийн хөгжлийн үе шатууд
  3. Анги, бүлгийг судлах арга, Социометрийн арга, Референтометрийн арга

Сэдэв 14. Бие хүний сэтгэцийн онцлог шинжүүд

  1. Нас, насны үечлэлийн тухай
  2. Сургуулийн өмнөх нас, СБНХ, Сургуулийн өсвөр нас, Сургуулийн ахлах насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлог

Сэдэв 15. Тусгай хэрэгцээт хүүхэд

  1. Тусгай хэрэгцээт хүүхэд гэж хэн бэ?, Сэтгэл зүйн онцлог
  2. Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах арга барил



АШИГЛАХ НОМ ЗҮЙ

1. Батдэлгэр Ж., Мягмар О., Дашхүү Д., “Бага ангийн сүрагчдыг судлах арга зүй” УБ., 2000.

2. М.В.Гамезо, И.А.Домашенко “Сэтгэл судлалын атлас” /орчуулга/ УБ, 1990.

3. Д.Дашхүү, Ц.Нина, Б.Энхжаргал “Сэтгэл судлал” УБ, 1989.

4. Крыско В.Г., “Сэтгэл судлал” УБ., 2003.

5. Мягмар О., “Сурагчдын хамт олны сэтгэл зүйн зарим асуудал” УБ, 1999

6. Мягмар О., С.Оюунгэрэл “Харилцааны сэтгэл зүйн зарим асуудал” УБ, 1998.

7. Мягмар О., “Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд” УБ, 2000.

8. Мягмар О., “Сэтгэл судлал” УБ., 2001.

9. Мягмар О., Мөнхжаргал Г., “Харилцааны сэтгэл зүй” УБ., 2002.

10. Мягмар О., “Сэтгэл судлал” УБ., 2004 он.

11. Мягмар О., “Сэтгэл судлалын улсын шалгалтын тойм лекц” УБ., 2002

12. “Общая психология” под ред. Куретицкого.В.А, М., 1986.

13. “Общая психология” под ред. Богословского.В.В, М., 1981.

14. Д.Санжжав “Сэтгэл судлал” УБ, 1990.

15. Д.Санжжав “Нас зүй сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал” УБ, 1977.

16. Д.Санжжав, П.Цэрэндондов “Сэтгэл судлалын ухааны бодлого” УБ., 2000.

17. Санжмятав Ч., “Сэтгэл судлалын суурь асуудал” Ховд., 2000.

18. Туяа Б., “Бие хүний сэтгэл зүй, сэтгэц заслын өрнөдийн онол, гол төлөөлөгчид” УБ., 2004.

19. Ч.Түмэндэлгэр, Л.Уранцэцэг “Сэтгэл зүйн зугаатай өгүүлэл” УБ, 1990.

20. Цэрэндондов П., “Сэтгэл судлалын тойм ойлголт ба бодлого” УБ., 2004.

Б. СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЗҮЙН ХИЧЭЭЛЭЭР ОЮУТНЫ

МЭДЛЭГ ШАЛГАХ ТУХАЙ

Сурган хүмүүжүүлэх ухааны асуулгыг шинээр багш болж байгаа хүмүүсийн наад захын мэдлэг, хандлагыг илрүүлж, үнэлэх хэмжээнд сонгон авсан болно. Асуултанд хариулахдаа уг асуудлын хүрээнд оновчтойг нь сонгон хариулах ёстой.

Оновчтой гэдэг нь тухайн СХЗ-н асуултанд хариулахдаа яг тухайн асуудлаа л бүрэн дүүрэн, оновчтой, тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлэх явдал юм.

Сурган хүмүүжүүлэх зүй хичээлээр улсын шалгалтыг бэлтгэх асуулт

Сэдэв 1. Хүүхдийн хөгжил төлөвшил

Хүүхэд гэж хэн бэ?, хүүхэд насны онцлог нь юу вэ?, хүүхэд ямар ямар эрхтэй байдаг вэ?, голлох үйл ажиллагаа гэж юу вэ?, хүүхдийг иргэн-бие хүн болгон төлөвшүүлэх ажлын мөн чанар, эцсийн зорилго нь юу вэ?, хүүхдийн хөгжил төлөвшлийн ямар үндсэн чиглэлүүд байх вэ?

Сэдэв 2. Хүүхдийн сурч танин мэдэх үйл ажиллагаа

Хүүхдийн сурах үйл ажиллагааны мөн чанар, бүтэцтэй, хэлбэрүүд, сурах сэдэц гэж юу вэ?, сурах арга барил гэж юу вэ?, Үүнд юу юу орох вэ?, Сурах тусгай арга барил гэж юу вэ?, Түүнд яаж сургах вэ?, Сурагчдын сурч танин мэдэх үйл ажиллагааг зохион байгуулах ямар ямар аргууд байх вэ?

Сэдэв 3. Хүүхдийн нийгэмших үйл ажиллагаа

Хүүхдийн нийгэмшил гэж юу вэ?, Нийгэмшилд сургууль, багш нар ямар нөлөөтэй вэ?, хүний нийгэмших үйл явц ямар ямар үе шаттай вэ? Тэдгээрийн онцлог юу вэ?

Сэдэв 4. Багш ба хүүхэд

Багш гэж хэн бэ?, Багш-бие хүний үндсэн шинжүүд нь юу вэ?, Багшлах үйл ажиллагаа нь ямар ямар чадвар шаардах вэ?, мэргэжлийн онцлог, багш-бие хүн төлөвших үйл явц, багш хүн ямар эрх үүрэгтэй вэ?, багшийн нэр төр, нинжин сэтгэл шударга ёс гэж юу вэ?

Сэдэв 5. Багшийн сурган хүмүүжүүлэх эв дүй, ур чадвар

Сурган хүмүүжүүлэх эв дүй гэж юу вэ?, Сурган хүмүүжүүлэх ур чадвартай ямар холбоотой вэ ялгаа нь юу вэ?, Сурган хүмүүжүүлэх техник гэж юу вэ?, Ямар ямар техник байдаг вэ?, Эдгээрийн мөн чанар юу вэ?, Сурган хүмүүжүүлэх ур чадварт юу юу багтах вэ?, Сурган хүмүүжүүлэх ёс суртахуун, Ёс зүйн ямар категориуд байдаг, Багшийн сурган хүмүүжүүлэх харилцаа хэдэн янз байдаг, юуг мөрдлөг болговол зохих вэ?

Сэдэв 6. Багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа

Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны зорилго, түүнийг яаж хэрэгжүүлэх, онцлог, түүний бүтээлч шинж юунд орох, сурган хүмүүжүүлэх зарчмуудын онцлог, ач холбогдол нь юу вэ?, багшийн ажилд гарч болох алдаа дутагдал, түүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?, СХҮЯ гэж юу вэ? ямар бүтэц, мөн чанар шинжтэй, ямар ямар зүй тогтлууд хэрэгжиж байдаг вэ?

Сэдэв 7. Сурган хүмүүжүүлэх арга ба хэрэглүүр

Сурган хүмүүжүүлэх хэрэглүүр, сурган хүмүүжүүлэх хэрэгсэл, сурган хүмүүжүүлэх хэрэглэгдэхүүн, сургалтын тоног төхөөрөмж гэх мэт ухагдахуунуудын ялгаа, ямар ямар үзүүлэн таниулах зүйлс байдаг вэ? тэдгээрийг яаж хэрэглэх, ямар ямар шаардлага тавигдах вэ?, сурган хүмүүжүүлэх арга гэж юу вэ?, Түүний бүтцэд юу юу орох, сурган хүмүүжүүлэх аргыг яаж сонгох вэ?

Сэдэв 8. Анги удирдсан багш анги бүлэгтэй ажиллах нь

Анги удирдсан багшийн үндсэн үүрэг юу вэ?, ангийн ажлын төлөвлөгөө ямар бүтэцтэй байх вэ?, анги хамт олныг яаж төлөвшүүлэх вэ?, ямар үе шатыг дамжин төлөвших вэ?, Сурагчдын эцэг эхчүүдийн дунд ямар ямар ажил явуулах вэ?, Ангийн сурагчдын эцэг эхийн хурлыг яаж зохион байгуулах вэ?, Эцэг эхтэй хамтран ажиллахдаа ямар зарчим баримталж, Ямар зөвлөгөө өгөх вэ

Сэдэв 9. Багш өөрийгөө хөгжүүлэх хөдөлмөрөө зохион байгуулах

Багш хүн яагаад өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байдаг вэ?, Ямар ямар арга замууд байж болох вэ?, Багшийг хөгжүүлэхэд ЗАН ямар үүрэгтэй вэ?, Багшийн хөдөлмөр зохион байгуулалтад ямар зарчмуудыг баримтлах вэ?, Багшийн сургалт-хүмүүжлийн ажлын ямар ямар төлөвлөгөө байх вэ?, Тэдгээрийн онцлог юу вэ?, Ээлжит хичээлийн төлөвлөлтөд юу юу орох вэ?

Сэдэв 10. Сурган хүмүүжүүлэх судалгааны арга

Судалгаа шинжилгээний аргын онцлог нь юу вэ?, Сурган хүмүүжүүлэх судалгааны ажлын онцлог, зорилго юу вэ?, Ажиглах аргын онцлог юу вэ?, Яаж хэрэгжүүлэх вэ?, Баримт бичиг, бүтээлийг яаж судлах вэ?, Ярилцлага авах аргын онцлог юу вэ?, яаж гүйцэтгэх вэ?, Асуулгын аргын онцлог юу вэ?, яаж гүйцэтгэх вэ?, Сурган хүмүүжүүлэх туршилтын онцлог юу вэ?, ямар ямар туршилтууд байдаг вэ?

Сэдэв 11. Хичээлийн тухай ойлголт

Хичээл гэж юу вэ?, Үндсэн үүрэг зориулалт нь юу вэ?, Орчин үеийн хичээлийн гол онцлог, хичээлд тавигдах дидактик шаардлагуудад ямар ямар төрлийн хичээл байдаг, хичээл ямар бүтэцтэй, холимог ба нэгдмэл хичээлийн ялгаа, Багш хичээлийн бэлтгэлийг яаж хийдэг вэ?, Ямар үе шаттай байдаг вэ?, Хичээлийн конспект гэж юу вэ?, түүнд юу юу орох вэ?, Хичээлийн төлөвлөгөө гэж юу вэ?, Конспектээс ямар ялгаатай вэ?, Хичээл дээр сурагчдын үйл ажиллагааг яаж зохион байгуулж болох вэ?, Ямар арга хэлбэрүүд байх вэ?, Сонгон суралцах хичээл гэж юу вэ?, онцлог нь юу вэ?, Хичээлд дүн шинжилгээ яаж хийдэг вэ?, ямар ямар чиглэлээр хийж болох вэ?, Хичээлээс гадуурх ажил ямар ямар төрөл зүйлтэй байж болох вэ?, Гэрийн даалгаврын зорилго юу вэ?, Ямар бүтэцтэй байх вэ?

Сэдэв 12. Орчин үеийн дэвшилтэт чиг хандлага

Хөгжүүлэх сургалт гэж юу вэ?, ямар онцлогтой вэ?, Асуудал шийдвэрлэх сургалтын гол онцлог, бүтэц, асуудлын тохироог бүрдүүлэх ямар арга барилууд байх вэ?, Асуудал дэвшүүлэн тайлбарлах аргын онцог нь юу вэ?, Ямар ач холбогдолтой вэ?, Программчилсан сургалт гэж юу вэ?, Ямар онцлогтой вэ?, Гүнзгийрүүлсэн сургалт гэж юу вэ?, ямар онцлогтой вэ?, Төрөлжүүлсэн сургалт гэж юу вэ?, ямар онцлогтой вэ?

Сэдэв 13. Боловсролын стандарт агуулга

Боловсролын стандарт гэж юу вэ?, Ямар онцлог , ач холбогдолтой вэ?, Боловсролын стандартын үүрэг, боловсролын агуулга ямар ямар элементийг өөртөө агуулдаг, “Сургалтын агуулга”, “Боловсролын агуулга”, “Хичээлийн агуулга” гэсэн ухагдахуунуудын мөн чанар, ялгаа, сургалтын агуулгад юу юу орох вэ?, Сургалтын агуулгыг тодорхойлох ямар ямар баримт бичгүүд байх вэ?, Тэдгээрийн холбоо, ач холбогдол юу вэ?, Сургалтын төлөвлөгөө, бүтэц, хичээлийн хөтөлбөр бүтэц, сурах бичиг гэж юу вэ?, Сурах бичгийг сургалтанд яаж ашиглах вэ?

Сэдэв 15. Сургууль, түүний үйл ажиллагаа

Сургуулийн нийгмийн үүрэг нь юу вэ?, Ямар үйл ажиллагаа явуулах вэ?, Орчин үеийн сургуулийн онцлог, сургуулийн үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур, сургуулийн захиргааны удирдлага, хамт олны удирдлага, сургуулийн арга зүйн удирдлага гэж юу вэ?, Сургуулийн хөгжлийг яаж төлөвлөх вэ?, Сургуулийн ажлын төлөвлөгөө ямар бүтэцтэй байх вэ?

Сэдэв 16. Сургуулийн ажлын арга зүйн тогтолцоо

Сургуулийн арга зүйн ажлын тогтолцоо, арга зүйн ажилд ямар ямар ажлууд багтах вэ?, ЗАН-ийн ажлыг ямар ямар чиглэлээр төлөвлөх вэ?, багшийн өөрийгөө хөгжүүлэх ажил, ямар зорилготой байх вэ?, Багшийн өөрийгөө хөгжүүлэх ажил нь түүний өдөр тутмын ажилтай ямар холбоотой байх вэ?, Заах аргын нэгдэл гэж юу вэ?, Ямар үүрэгтэй вэ?, ЗАН-ийг ажлын төлөвлөгөөнд юу юу төлөвлөгдөх вэ?

Сэдэв 17. Нийгэм ба боловсролын тогтолцоо

Боловсролын зорилго, агуулга нь юунд чиглэгддэг вэ?, явцуу болоод өргөн утгаар нь нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх вэ?, Иргэд боловсрол эзэмших ямар ямар арга хэлбэрүүд байдаг вэ?, Боловсролын тогтолцоонд юу юу орох вэ?, Албан ёсны боловсрол, албан бус боловсрол гэж юу вэ?, онцлог нь юу вэ?, Боловсрол тасралтгүй байхын учир, албан бус боловсрол олж авах ямар арга замууд байх вэ?, Өнөөдөр манай боловсролд ямар тулгамдсан асуудлууд байна вэ?, Яаж шийдвэрлэж болох вэ?, Боловсролын хөгжилд багш хүн ямар үүрэгтэй байх ёстой вэ?, Тэр үүргээ биелүүлэхийн тулд багш хүн яах вэ?

АШИГЛАХ НОМ ЗҮЙ

1. Айсмонтас Б.Б., “Сургалтын онол, бүдүүвч, сорил” УБ., 2003

2. Батхуяг С., “Амжилттай суралцахуй” УБ., 2001

3. Батхуяг С., “Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс” УБ., 2001

4. Болд Г., “Хичээл-сэдэл, харилцаа, туслалцаа” УБ., 2000

5. Бор Б., Нямаа Б., “Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” УБ., 1997

6. “Боловсрол судлалын ерөнхий үндэс” Ред. Батхуяг С., нар УБ., 1999

7. “Боловсрол судлал” сэтгүүл 2004, 2005, 2006, 2007 оны бүх дугаар

8. “Боловсролын тухай багц хууль” УБ., 2002

9. “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зөвлөмж I-IV” МННХ. 2000

10. Ванчигсүрэн Д., “Шавь төвтэй сургалтын онол арга зүй” УБ., 1996

11. Даваа Ж., “Боловсрол судлал” УБ., 2002

12. “Идэвхитэй сургалтын зуун нэгэн арга” цуврал

13. Исмиал Боз “Анги удирдах урлаг” УБ., 2006

14. Ичинхорлоо Ш., Цэнд С., “Сурган хүмүүжүүлэх зүйн ерөнхий үндэс” Ред. Нэргүй С., УБ., 1999

15. Ичинхорлоо Ш., “Сурган хүмүүжүүлэх судалгааны ажлын үндэс” УБ., 2000

16.Нэргүй С., “Багш нараас сурагчидтай харилцах эв дүй”, “Сурагчдын ёс суртахууны хүмүүжил” Ред. Ц.Няндаг. УБ., 1976

17. “Сургалтын арга зүй” Илтгэл, сургалтын материал, УБ., 2000

18. “Сургуулийн удирдах ажилтны гарын авлага” Ред. С.Батхуяг УБ., 1998

19. “Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс” Ред. С.Батхуяг нар УБ., 1998

20. Түмэндэлгэр Ч., “Сурган хүмүүжүүлэх эв дүй” УБ., 1988

21. Эрдэм шинжилгээний бичиг “21-р зууны Монголын боловсрол” төсөл ¹1, УБ., 2001

СХУСС-ын тэнхим

2012.10.10

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)